Нүүрсний тухай

Монгол Улсын нүүрсний судалгааны тойм, нөөцийн үнэлгээ

 Монгол Улсын шатах ашигт малтмалын геологийн судалгаа, олборлолт хэрэглээний түүхийг бүрэн байдлаар нэгтгэн дүгнэсэн ажил өнөөдөр манайд байхгүй юм. Үүнийг буй болгох талаар зарим алхам хийх нь бидний үүрэг мөн тул нүүрсний геологийн судалгааны тоймыг товч боловч дурьдаж ХХ зуунд гүйцэтгэсэн геологийн судалгааны гол үр дүнг тодорхойлж Монгол орны нүүрсний нөөц, орд газруудын байршлын зүй тогтол зэргийг судалсан байдлыг нэгтгэн дүгнэх зорилтыг энд тавьсан болно.

Шатах ашигт малтмал, түүний дотроос нүүрсний судалгааг тавьсан зорилго, хэрэглэсэн арга, аргачлал, шийдвэрлэсэн асуудлын хүрээгээр нь хэд хэдэн үед хувааж болно. Хэдийгээр эрдэс баялаг, түүний дотроос нүүрс, занарыг олборлож хэрэглэж эхэлсэн түүхэн замнал нэгэн зуунаар бус хэдэн мянган жилээр хэмжигдэх учиртай боловч орчин үеийн геологийн судалгааны түвшинд ашигт малтмалын гадаргуугийн илрэлийг тогтоох ахуйн хэрэглээг хангах зорилтыг шийдвэрлэж эхэлсэн уеийг XIX-XX зууны зааг гэж үзэх; шатах ашигт малтмалын судалгааг тодорхой зорилтот төлөвлөлтөөр гүйцэтгэсэн 1920-1940 он; нүүрс, неФтийг хайж нөөцийг үйлдвэрлэлийн аргаар ашиглаж эхэлсэн 1940-1970 он; шатах ашигт малтмалын мужлал боловсруулж эхэлсэн 1950-иад оны дунд үе; шатах ашигт малтмал агуулсан хурдас, орд, сав газрын геологийн асуудлыг нарийвчлан судалж эхэлсэн 1960 оны сүүл үе; нүүрсний коксжилт, петрограФын найрлагын судалгааны 1970-аад оны сүүл үеэс;  нүүрс шатдаг занар, геологийн нөөцийн үнэлгээг 1960-аад оны сүүлчээс эхэлсэн гэж тус тус ялгаж болох юм.

 Геологийн судалгааны түүх, эх сурвалж

Монголын шатах ашигт малтмалын дотроос Таван толгойн нүүрсний ордын тухай мэдээлэл анх 1884 онд (Р.Помпелли), дараа нь 1890 онд Эгийн гол (Н.С.Тугаринов), Чойрын районы нүүрсний тухай 1892-1894 онд (В.А.Обручев) тус тус хэвлэгдэн гарч байжээ. Орчин үеийн нүүрсний геологийн судалгаа 1920-иод онд эхэлж, өнгөрсөн хугацаанд 12 сав газар, 3 талбайд нэгддэг нийт 200 шахам орд илрэл нээгдэснээс 70 орчим ордод геологийн янз бүрийн үе шатны судалгаа хийж ашиглах боломжтой нөөц тогтоосон байна. 1960-1970 оноос хойш нүүрсний геологи хайгуулын ажлын үр дүнд манай бараг бүх аймагт ил аргаар ашиглах таатай нөхцөл бүхий ордуудын нүүрсний нөөцийг тогтоож улс аймгуудын хэмжээний түлш, эрчим хүчний салбарын найдвартай эх үүсвэртэй болсон байна. Түүний дараа үе нь хөдөөгийн жижиг хэрэглэгч гэж нэрлэгдэж байсан сум, суурин, аж ахуйнуудыг ойр, дөт, хямд төсөр түлшээр хангахад чиглэгдсэн судалгааны ажил хийгдэж 30 гаруй орд илрэлүүдийг нээж, заримыг нь ашиглаж байна.

Нүүрсний нөөцийн судалгаа

 Шатах ашигт малтмалын геологийн судалгааны мэдээлэл дээр тулгуурлан тэдгээрийн геологийн нөөцийг үнэлэх ажил манайд 1960-аад оны сүүлчээс хийгдэж эхэлсэн байна (хүснэгт 1.4.1). Нүүрсний судалгаа хийсэн орд газрууд ба судлаачдын талаархи мэдээллийг хүснэгт 1.4.2-т үзүүлэв. Монгол орны нутаг дэвсгэрийн шатах ашигт малтмалын мужлал хийсэн тоймыг хүснэгт 1.4.3-т үзүүлэв. Нүүрсний мужлалын асуудлыг хойно муж бүрээр дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Нүүрсний мужлал

Нүүрсний нөөцийг аж ахуйн хэрэгцээнд ашиглахдаа бид юуны өмнө мэдэгдэж байгаа орд, сав газрын байршил, талбайг анхаарч үздэг. Энэ нь зөвхөн түлшний эх үүсвэрийг хэрэглэгч болон тээврийн гол замуудад ойртуулах шаардлагаас төдийгүй түүний нөөцийг өсгөх талаар санаа тавихтай холбоотой юм. Иймд нүүрсний орд, сав газрын байршлын зүй тогтол, цаашид тэдгээрийн үүсч бий болсон нөхцлийг судлан тогтоох нь манайд эдийн засгийн чухал асуудал болох ёстой.


Шатах ашигт малтмалын нөөцөнд хийсэн үнэлгээний байдал

Судлаачдын нэрс

Судалсан он

Тогтоосон хэмжээ

Нүүрс

1. Н.В Иванов, Ч.Ээбум, Д.БатЭрдэнэ

2. Чимид, Прусова

3. Д.Бат-Эрдэнэ, Туяа

1968

1980

1993

18 тэрбум.т

25 тэрбум.т

152 тэрбум.т

Шатдаг занар

4. Д. Бат-Эрдэнэ, Жаргал

1994

23 тэрбум.т давирхай

Тос, хий

5. Сэнгээ, Жанчив, Пүрэвдорж,

    Цэдэнбалжир, (У.Пентилла,ВР,ОХУ)

6. У. Пентилла

7. Растегин

1990

1994

1996

150 сая.т

408 сая.т

1.6 тэрбум.т (анх)

Нүүрсний судалгаанд оролцсон байдал

Судлагчдын нэр

Орд

Нөөц, сая.т

1

Ч. Ээбум (Н.В Иван,в.Ф Череповский)

Налайх,

Эгийн гол

53.4

2.5

2.

Д. Дашцэрэн

(Н.В Иванов, Яковлев, Анянов)

Ганц мод

Хөшөөт

Гурвантжс

Нарийн сухайт

Зээгт

Өвдөг худаг

Их улаан нуур

0.44

7.8

0.7

88.9

6.89

169.2

159.3

3.

Д. Дамиран (Н.В Иванов, Яковлев)

Цагаан-Овоот

Хөөт

Булангийн хоолой

Тал булаг

Адуун чулуун

Шарын гол

15.89

11.6

148.8

113.5

24.3

159.9

4.

Р. Миземхан (Н.В Иванов, Яковлев)

Могойн гол

Налайх

14.2

53.4

5.

Д. Бат-Эрдэнэ (Н.В Иванов, Яковлев, Анянов, Цадер)

Өвдөг худаг

Их улаан нуур

Шивээ-Овоо

Таван толгой

169.2

159.3

873.8

596.6

6.

С. Жагар (Яковлев)

Гурван тэс

Нарийн сухайт

Баян тээг

-

88.9

26.7

7.

Л. Мөнхтогоо (Яковлев, Анянов, Шахов)

Рашаант

Өвөр чулуут

Баян цогт

Цайдам

Төгрөг

Тэвшийн говь

Хүмүүлт

Шивээ-Овоо

Мааньт

0.09

3.6

1.9

1764.8

49.1

768.7

425.5

873.8

18.2

8.

З. Бадамгарав (Иванов, Яковлев, Анянов)

Өвдөг худаг

Их улаан нуур

Эгийн гол

169.2

159.3

2.5

9.

Төмөрбаатар (Шахов, Степанов, Цадер)

Могойн гол

Хүдэн

Таван толгой

15.4

51.1

596.6

10

Чимиддорж (Шахов)

Олонгийн ухаа

Хашаат худаг

Хотгор

29.9

129.0

3.9

11

Эрдэнээ (Цадер, Шахов)

Таван толгой

Баян тээг

Сайхан-Овоо

Хүрэн гол

596.6

26.7

7.1

13.3

12

Дашхорол (Шахов, Цадер)

Улаан-Овоо

Таван толгой

6.63

596.6

13

Чулуун (Шахов)

Нүүрст хотгор

16.2

14

Ганхуяг

Таван толгой

Эрдэнэ булаг

596.6

13.4

Хүснэгт 5.3

Монголын нутаг дэвсгэрийн ШАХ-ын мужлал

Судлаачид

Үзүүлэлтүүд

Он

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ф.К Шипулин

А.К Матвеев

В.Ф Череповский

Н.В Иванов

В.Ф Череповский

Ч.Ээбум

Д.Батэрдэнэ

Д.Дашцэрэн

А.Г Портнов

В.Ф Череповский

Д.Бат-Эрдэнэ

В.Я Широков нар

Д.Бат-Эрдэнэ

Д.Бат-Эрдэнэ

Нүүрстэй талбайг насаар нь ялгасан

4 нүүрстэй провинци (Монгол-Алтайн, Хэрлэнгийн, Ховд-Улугхемийн, Дорнод Монголын)

8 нүүрстэй полвинци

10 нүүрс хуралдалтын бүс

11 нүүрстэй талбай

10 нүүрстэй зангилаа (4 бүсэд нэгдсэн)

12 нүүрсний сав газар,3 нүүрстэй талбай (2 провинци)

Тосны: 13 хотосын бүс, 59 хотос

Шатдаг занарын 13 сав газар

Тосны 14 сав газар

1954

1961

1970

1971

1976

1985

1986

1983

1994

1995

Манай орны нүүрсний орд газруудын байршлын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх оролдлого хэд хэдэн удаа хийгдэж ирсэн түүхтэй. Хамгийн анх Зөвлөлтийн геологич Ф.К.Шипулин (1954) манай орны хувьд нүүрс хуралдах үйл явц ерөнхийдөө баруунаас зүүн тийш шилжин хөгжиж ирсэн гэж тогтоосон байна. Энэ ерөнхий зүй тогтол цаашид тухай бүр нарийвчлагдан судлагдаж нүүрс агуулсан геологийн томоохон структур ялгахад ихээхэн тус дөхөм үзүүлсээр ирлээ. 1961 онд А.К.Матвеев манай нутагт нүүрсний 4 провинци-Монгол Алтайн, Хэрлэнгийн, Ховд-Улугхемийн, Дорнод-Монголын-ялгасныг В.Ф.Череповский (1970) найм болгосон байна. 1971 онд Н.В.Иванов,В.Ф.Череповский, Ч.Ээбум нар нүүрсжилтийн мужлал хийхдээ “Нүүрс хуралдах бүс” гэдэг нэр томъёо хэрэглэсэн бөгөөд нийтдээ ийм 10 бүс ялгажээ.

Мөн Д.Бат-Эрдэнэ, Д.Дашцэрэн нар (1976) онд манай нутаг дэвсгэрт арван нэгэн нүүрстэй талбай ялгасан болно. Нүүрсжилтийн мужлал боловсруулахад геологийн насан дээр тулгуурлахаас гадна структур- тектоникийн зарчим гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ үндсэн дээр А.Г.Портнов,в.Ф.Череповскийн нар (1985) нийт арван нүүрстэй зангилааг нэгтгэсэн нүүрс хуралдалтын дөрвөн бүс тогтоосон нь: Монгол-Агнуурын (Сэлэнгэ-Хялганын зангилаа), Хэрлэнгийн (Улаанбаатар, Хэрлэнгийн зангилаа), Алтай-Говийн (Хархираан, Алтайн, Баян-хонгорын, Чойрын, Талбулагийн зангилаа), Өмнөговийн (Улааннуур, Ноёнгийн, Сайншандын зангилаа) тус тус юм. Энэ бүх мужлал нь зарим үед нилээд тоймчилсан, мөн одоогийн байгаа геологийн материалыг бүрэн хамраагүй зэргээс болоод бидний шаардлагыг тэр болгон хангаж чадахгүй байна.

Сүүлийн 20-40 жилд нүүрсжилтийн талаар ихээхэн хэмжээний геологийн шинэ материал бий болсноор нүүрстэй талбайнуудын геологийн тогтоц, гарал үүсэл, нүүрсжилт, нүүрсний чанарын онцлог талуудыг нарийвчлан судлах, хэтийн төлвийг үнэлэх ажлыг нилээд үндэслэлтэй гүйцэтгэх боломжтой боллоо. 1976 онд боловсруулсан мужлалын анхны схемийн геологийн үндэслэлийг сайжруулан боловсронгуй болгосноор нүүрстэй талбайнуудыг нүүрсний сав газар болгон зарим нарийвчлал, өөрчлөлт оруулсан болно (Д.Бат-Эрдэнэ нар, 1986). Энэ ажлыг гүйцэтгэхэд манай нүүрсний ахмад геологичид (Ж.Дүгэрсүрэн, Ч.Ээбум), мөн олон тооны орд газрын хайгуул хийсэн геологич Д.Дашцэрэн, Д.Дамиран, Р.Мизамхан, Л.Мөнхтогоо, З.Бадамгарав, С.Жагар нарын олон мэргэжилтний цуглуулсан материалыг ашигласан болно (хүснэгт 5.4, зураг 5.1).

Монголын нутаг дэвсгэрийн нүүрсжилтийн мужлалын бүдүүвч

I. Хархираан сав

   газар

1.Нүүрстийн хотгор

2.Хар тарвагатай

3.Явар

4.Хүдэн

5.Хэтийн хөтөл

6.Харгийн гол

7.Нарийн салаа

8.Индэрт булаг

9.Бургастай гол

10.Могой

11.Борц уул

12.Баян мод

13.Шургадгийн сай

II. Монгол Алтайн сав

     газар

14.Хөшөөт

15.Баяннуур

16.Ганц мод

17.Хонгор толгой

18.Цагаан чулуут

19.Баатрын нуруу

20.Цас богд

21.Жаргалант

22.Өөшийн бор  

     үзүүр

23.Шийрийн хаг

     худаг

24.Дамба худаг

25.Мааньт

26.Хүрэн гол

27.Хөндлөн булаг

28.Цагаан гол

29.Зээгт

30.Шаргын говь

III. Өмнөд Хангайн сав

 газар

31.Цахиурт урт

32.Ялаат худаг

33.Алтан гадас

34.Хөв булаг

35Бумбат худаг

36.Уртын гол

37.Байдраг

38.Шаргын нуруу

39.Өвөр чулуут

40.Цагаан бухт

     худаг

41.Түйн гол

IY. Өмнөговийн сав

      Газар

42.Гурван тэс

43.Нарийн сухайт

44.Хөх довын

     худаг

45.Ноён I, II

46.Зурамтай

47.Жаргалант

48.Сүүжийн худаг

49.Таван толгой

50.Бүдүүний хяр

51.Цагаан толгой

52.Налхи

Y. Их богдын сав

    Газар

53.Хар аргалант

54.Алаг цахир

55.Хотгор

56.Хотгор

57.Цонж

58.Хүслэнт

YI. Онгийн нолын сав

59.Баян тээг

60.Маань толгой

61.Онгийн гол

62.Цагаан овооны худаг

63.Цахиуртын говь

64.Цагаан овоо

YII.Чойр-Нялгын сав

       газар

65.Багануур

66.Цайдам

67.Мааньт

68.Төгрөг

69.Баруун

70.Төв

71.Зүүн

72.Ар булаг

73.Нялга

74.Амны хужир

75.Цайдам нуур

76.Нүүрс ухаа

77.Бүс овоо

78.Шивээ овоо

79.Халзан овоо

80.Их улаан нуур

81.Өвдөг худаг

82.Улаан нуур

83.Тэвшийн нуур

84.Имтийн нуур

85.Дэлгэрцогт

86.Халгайн чулуу

87.Олонгийн ухаа

88.Захарын худаг

89.Хашаат худаг

90.Зүүн шар эрэг

YIII. Чойбалсангийн сав

        газар

  91. Адуунчулуун

92.Баянбулаг

93.Утаат минжүүр

94.Шинэ булаг

95.Хутаг

96.Цагаан нуур

97.Хөвөн булаг

98.Хулст нуур

99.Гүрмийн нуур

100.Баян-Овоо

101.Зээгт

102.Жаргалант

IX. Сүхбаатарын сав

     газар

103.Өлзийт

104.Хар нуур

105.Нүүрстийн гол

106.Халзан овоо

107.Сүхбаатар

108.Тал булаг

109.Мандалын хийд

110.Нүүрст худаг

X. Тамсагийн сав газар  

111.Бумбайн худаг

112.Баян ус

113.Урт цагаан

114.Зүүн булаг

115.Хөөт

116.Ханын гол

117.Баянцогт

118.Сайн хөөвөр

119.Баянцогт I

120.Булангийн хоолой

XI. Дорноговийн сав газар

121.Түшлэг уул

122.Сайншанд

123.Чойлонгийн хоолой

124.Хамар хөөвөр

   125.Хонгорын улаан

   хошуу

126.Өргөн

127.Эргийн худаг

128.Ар сүүж хонд

129.Хамрын хурал

130.Хүрээ хашир хийд

131.Өлгий хийд

XII. Дундговийн сав газар

132.Хөөтийн хонхор

133.Баянжаргалан

134.Талын худаг

135.Солойт худаг

136.Луг үнстэй

137.Нүхт

138.Олдохын говь

139.Дас уул

140.Нэргүй

XIII. Алтайн чандахь 

        Талбай

141.Олон булаг

142.Бэгж Алтай

143.Харын шанд

144.Ховоот худаг

145.Ганц сухайт

XIY. Баян-Өлгийн талбай

146.Рашаант

147.Тал нуур

XY.Орхон-Сэлэнгийн  

       талбай

148.Могойн гол

149.Дээд нуур

150.Баруун ихт

151.Мөрөн

152.Жилчгийн булаг

153.Мингууш

154.Улаан уул

155.Ар булаг

156.Эгийн гол

157.Бор бургас

158.Цагаан булуу

159.Сайхан овоо

160.Баянцагаан

161.Улаан овоо

162.Улаан булаг

163.Шаамар

164.Алтанбулаг

165.Шарын гол

166.Буянт

167.Заамар

168.Налайх

169.Цох гол


1. Ишлэл: П.Очирбат “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”.УБ.2002он

Нарийн сухайтын нүүрсний уурхай

2011 оны 01-р сарын 25 Нийтэлсэн admin

Нарийн сухайтын нүүрсний уурхай нь Монгол улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 км оршино. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

Нүүрсний нийт нөөц нь: 130 сая тонн

Нүүрсний илчлэг нь: 6645 ккал/кг

Анх 2003 оны 03-р сараас Монгол-БНХАУ-ын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК олборлож эхэлсэн байна. Тус компани нь 2005 оны 7-р сарын 4-ны өдрөөс эхлэн 2015 оны 7-р сарын 4-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай байгуулан ажиллаж байна. Тус компани нь 2003 оноос 70 га талбайд олборлолт хийж, 3.8 сая тн нүүрс экспортлоод байна.

Тус уурхайгаас 2003 онд 386.5 мян.тн, 2004 онд 1534.5 мян.тн, 2005 онд 1722.8 мянган тн нүүрс олборлож БНХАУ-д экспортлон борлуулаад байгаа.

Таван толгойн нvvрсний орд

2011 оны 01-р сарын 25 Нийтэлсэн admin

Таван толгойн нvvрсний орд

        Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд байрлах Таван толгойн чулуун нүүрсний орд газар нь нийт 80 мянган га газрыг хамрах бөгөөд 1.5 миллиард тонн коксжих болон эрчим хүчний батлагдсан 4.9 миллиард тонн олборлох боломжит нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий орд газар юм. Нийт нөөц 6,420 тэрбум тонн, үүний 1,781 тэрбум тонн нь коксжих, 4,639 тонн нь эрчим хүчний нүүрс юм. Чанарын үзүүлэлтүүдийг нь дурьдвал коксжих нүүрсний илчлэг 6500-7500 ккал/кг, эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг ба чийглэг 8,5%, үнслэг 10-33,3%, дэгдэмхий бодисын агуулга 22,0-34,1% байна.
Гидрогеологийн судалгаагаар Таван толгойн ордоос баруун урагш 70 км-т байрлах Балгасын Улаан нуурын сав газарт газар доорх усны орд илрүүлсэн.
Балгасын Улаан нуурын газар доорх усны ордын нөөц 40176 м3/хоногоор (465 л/сек) үнэлэгдсэн ба үүнээс баталгаажсан бодитой нөөц А + В = 32227.0 м3/хоног, боломжтой нөөц С1=7949.0 м3 /хоног байна.

http://www.erdenesmgl.mn/

Улаан-Овоогийн нүүрс

2011 оны 01-р сарын 25 Нийтэлсэн admin

Улаан Овоогийн орд нь сайн чанарын 208.8 сая тонн нүүрстэй. Үүнээс баталгаатай нөөц 174,5 сая тонн, тогтоогдсон нөөц нь 34.3 сая тонн болно.  Түүнчлэн 35.9 сая тонн  боломжит нөөцтэй  билээ.                                  

inet.mn/info/newpage.php?vfile=14&vpage=1...

2009-06-18 10:40:52

Тvлш, Эрчим хvчний байгууллагын ахмад ажилтан инженер Д.Рэнцэндоржтой ярилцаж байна. Тэрбээр гавъяаныхаа амралтад гарсан ч Улаанбаатар хотын утааг багасгах талаар олон жилийн хєдєлмєрєє зориулж яваа хvн. Тvvний ярихыг сонсъё.



-Хотын утаа улам бvр ихсээд байгаагийн цаад шалтгааныг та инженерийн нvдээр харж байгаа биз дээ? 
урван гол шалтгаан байна. Нэгдvгээрт, хотын гэр хорооллын айлууд, жижиг дунд оврын уурын зуухнуудад тvлж байгаа нvvрс нь, нvvрсний ченж, шагчид, дамлан наймаалагчдын тvvсэн уурхайн хаягдал, газрын хєрсний гvний биш хэсэг, чулуу шаврын хольц ихтэй, стандартын бус нvvрсийг зах зээлд гаргаснаас болж байна. Энэ нь хотын иргэдийг тvлшээр хангах нэгдсэн бодлогогvй явж ирсэнтэй шууд холбоотой. Хоёрдугаарт, хотын ойролцоо ойгоос, тєрєл бvрийн аргаар нийлvvлэгдэж байгаа, гишvv бургас тvлж байгаагаас болдог. Гуравдугаарт, гэр хорооллын ихэнх айл хог хаягдал, машины дугуй зэрэг, шатаж л болох гарт тааралдсан зvйлийг тvлж байгаагаас утаа тортог, хорт хий их хэмжээгээр ялгаруулж байна.

-Уурхайнуудаас авч байгаа нvvрс, мєн л олон янз. Энэ талаар та судлаа л биз? 


-Харьцуулсан судалгаа бий. Тєвийн бvсийн уурхайнуудаас ашиглаж байгаа хvрэн нvvрсний физик, химийн шинж чанарыг станцуудын єдєр тутмын лабораторийн шинжилгээний vр дvн, єєрийн ажил амьдралын туршлагатай харьцуулж жишиж vзэхэд хамгийн бага дулаан гаргадаг, газрын хєрсний давхрагын дээд хэсгээс олборлосон нvvрсний утаа их байдаг нь нотлогдож байгаа юм. Одоо гэр хороололд хэрэглэж байгаа Налайх, Алагтолгойн нvvрс нь сvvлийн арав гаруй жил лабораторийн судалгаанд ороогvй, vйлдвэрлэлийн бус гар аргаар олборлосон тул утаа vнс нь vйлдвэрийн аргаар гаргаж байгаа нvvрсний утаа vнснээс хэд дахин их байгаа нь тогтоогдож байгаа.

-Тэгэхлээр хаанахын нvvрс утаа багатай болж таарч байна? 


-Багануур, Шивээ-Овоо, Алагтолгой, Налайхын нvvрсийг гэр хорооллын болон жижиг, дунд оврын уурын зуухнуудад тvлэхийг бvрмєсєн хоригломоор байна. Монголд хамгийн утаагvй, илчлэг єндєртэй Тавантолгойн кокежсон нvvрс байна. Би Багануур, Шивээ-Овоогийн нvvрсний шинжилгээг ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн тvлшний лабораторт, Шарын голын нvvрсний шинжилгээг Дарханы станцын лабораторт, Тавантолгойн нvvрсний шинжилгээг уг уурхайн лабораторт бvрэн шинжлvvлж авсан. Эдгээр уурхайн нvvрсний vнслэг, чийглэг, утаа, илчлэгийг лабораторийн аргаар гарган, харьцуулж vзсэн юм. Зєвхєн утаа нь гэхэд л Шивээ овоогийнх 42 хувь, Багануурынх 38.5 хувь, Налайхынх 30 хувь, Тавантолгойнх 9.8 хувь байгаа юм. Эндээс харахад Тавантолгойн кокежсон нvvрс бараг утаагvй байгаа биз дээ. Дулаан гаргах чадвар нь хамаагvй єндєр.. 8000-12000 ккол/кг. Тэгэхэд бусад уурхайнх нь 2800-3800-гийн хооронд л байгаа. Улаанбаатар хотыг утаагvй болгоё, хvн ардаа эрvvл саруул байлгая гэвэл хаяандаа байгаа энэ нvvрсээр л нийслэлээ хангах хэрэгтэй юм.

news.gogo.mn/news/print/53856
Г.Жамъян
Дугаар 20/2307/

Өдрийн Сонин
2007/08/20 - 11:33, Даваа гараг

Дэлхийн эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефтийн нөөц 60 жилийн дараа дуусна гэсэн эрдэмтдийн тооцоо гарчээ. Нефтийн дараа эрчим хүч үүсгэх гол эх үүсвэр нь нүүрс байх болно хэмээн эрдэмтдийн тооцоолсон нь өдгөө дэлхийн олон оронд ажил хэрэг болж байна. Мөн нүүрснээс шатахуун гаргаж авах ажил ч урагштай байгаа билээ. Одоогоор АНУ, Хятад, ӨАБНУ, Герман зэрэг орон нүүрсийг ашиглан шингэн түлш гарган авах арга технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх тал дээр асар их хөрөнгө гарган ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Монгол Улсын хувьд нүүрсээр дэлхийд баян орны тоонд ордог бөгөөд 152 тэрбум тонн нүүрсний нөөц бий гэдэг. Манай эрдэмтэд ч нүүрсний судалгааг хийсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд Б.Авид “Хүрэн нүүрс, шатдаг занар, нефтийн хүнд үлдэгдлийн пиролиз, хийжүүлэлт, дулаан уусгалтын судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

- Та нүүрсийг хийжүүлэх судалгаагаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Их сонирхолтой сэдэв санагдлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

- Одоо үед хамгийн гол асуудал бол эрчим хүч гэж яригдаж байна. Хүн ам болон үйлдвэрлэлийн өсөлтөөс эрчим хүчний хэрэгцээ асар их нэмэгдэж байгаа. Эрчим хүч гэдэг ойлголтод цахилгаан, дулаан, түлш орж байна. Эдгээрийг бий болгох гол эх үүсвэр нь нефть, байгалийн хий байсан. Нэг талаас эрэлт хэрэгцээ ихэсч байгаа, нөлөө талаас байгалийн хий, нефтийн нөөц багасч байна. Тиймээс эрчим хүчний өөр ямар эх үүсвэр байх вэ гэдэгт хариу хайж эхэлсэн. Эрчим хүчний дараагийн эх үүсвэрийг олтол нүүрснээс эрчим хүч гаргаж авах боломжтой юм гэдэг дээр тогтоод байна л даа.

Нөгөө талаас байгаль орчны бохирдлын асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр ерөөсөө нүүрсийг цэвэр технологиор боловсруулах ёстой гэсэн шийдэлд хүрээд байна. Би өөрөө Япон, Англид энэ талын судалгаа хийж байсан. Манай төвийн хэсэг бол хүрэн нүүрстэй, нөөц ихтэй. Чулуун нүүрс нь урд хэсгээрээ байдаг. Тиймээс хүрэн нүүрсийг яаж боловсруулах, ямар тохиромжтой арга байна гэдэг талаас нь судалгаа хийсэн.

- Судалгааны үр дүнг товч хэлбэл…

- Судалгааны үр дүнг товчхон хэлбэл, хүрэн нүүрсний хамгийн их нөөцтэй Шивээ-Овоогийн нүүрсийг судлахад хийж их урвалын өндөр идэвхтэй юм гэдгийг гаргасан. Нүүрснээс гадна занар манайд их байдаг. Занарыг одоогоор дэлхийн практикт хэрэглэж байгаа нь ховор. Занарыг боловсруулж шингэн бүтээгдэхүүн гаргах нь амархан боловч технологи нь нүүрсний технологи шиг өндөр түвшинд хөгжөөгүй. Тиймээс судалж эхэлж байна. Нүүрсний технологи бол маш өндөр хөгжсөн шүү дээ. Гуравт, нефть ч бай, нүүрс ч бай байнга нөөц нь хорогдож байдаг. Харин нефтийг нэрж хэрэгтэй зүйлээ ялгаад авчихаар асфальтен гээд хүнд үлдэгдэл үлддэг. Түүнийг хадгалаад байдаг. Хаях ч газар олдоггүй. Түүнийг хэрхэн зүй зохистой ашиглах вэ гэдэг судалгаа хийсэн. Асфальтенг одоо тодорхой хэмжээгээр замд ашиглаж байгаа ч машины түлш болгон хувиргах зэрэг илүү ашигтай зүйлд яаж зарцуулахав гэдэг судалгаа л даа.

- Яг таны судалж байгаа энэ чиглэлээр манайд судалгаа хийж байсан уу?

- Нүүрсээр манайд зөндөө судалгаа хийсэн. Гэхдээ хийжүүлсэн судалгааг хийж байгаагүй. Өмнө нь Монголын нүүрсийг шингэрүүлэх боломж хэр байгааг Япон, Орост аваачиж судалж байсан шүү дээ. Гадны эрдэмтэд ч тэр, манайхан ч тэр судалсан. Нүүрс шингэрүүлэх гэдэг нь ерөөсөө шингэн бүтээгдэхүүн гаргана л гэсэн үг. Ингэхдээ шууд ба шууд бус аргаар шингэлдэг. Шууд арга гэдэг нь устөрөгч нэмээд л шингэрүүлчихэж байгаа юм. Шууд аргыг манай нүүрсэнд ашиглаж болох нь уу, үгүй юу гэдгийг тодорхой хэмжээгээр судалж байсан. Харин шууд бус аргаар нүүрс шингэрүүлэх талаар судалгаа хийгдээгүй байсан. Энэ нь эхлээд нүүрсийг хийжүүлж хий гаргаж аваад дараа нь шингэрүүлдэг.

- Хийжүүлнэ гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

- Нүүрс өөрөө хатуу бодис. Түүнээс хийн бүтээгдэхүүн гаргаж авах, тэр дундаа нийлэг хий гаргаж авдаг. Нийлэг хий гэдэг нь устөрөгч, нүүрсний дутуу ислийн хольцыг хэлдэг. Хийжүүлэлтээр энэ хольцыг гаргаад авчих юм бол цааш нь шатаагаад эрчим хүч гаргаж авах боломжтой юм. Мөн шингэн түлш ч гаргаж авна.

- Ямар ч байсан судалгааны ажил хийгдэж эхэлжээ. Манайхан нүүрснээс шингэн түлш болон эрчим хүч гаргаж авах ажил амьдрал дээр хэрэгжтэлээ хэр удах бол…

- Нүүрсний судалгаа бол нэг хүний ажил биш. Бүхэл бүтэн нэг баг буюу улс эх орон бүхэлдээ хөдөлж байж үр дүнд хүрнэ. Миний судалгаа бол манай нүүрсийг боловсруулахад ямар үзүүлэлтүүд хэрэгтэй юм гэсэн үндэслэлүүдийг гаргаж авсан.

- Ямартаа ч эхний алхмаа хийчихсэн гэсэн үг үү?

- Тодорхой хэмжээгээр энэ ажил руу орж эхэлж байна. Одоо хувийн компаниуд нүүрсийг шингэрүүлье гээд яриад байгаа. Үүнд судалгаа маш хэрэгтэй. Ажил хэрэг болтлоо хэр хугацаа болохыг хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь зөв бодлого хэрэгтэй. Ийм судалгаа хийгдэж байгаа юм байна, одоо ийм төсөл хэрэгжүүлье гэсэн цогц бодлогоор авч үзэх юм бол магадгүй, тав, найман жилийн дараа босч болох юм.

- Манай нүүрснээс эрчим хүч гаргаж авах боломжтой нь тогтоогдсон гэж ойлгож болох уу?

- Боломжтой байлгүй яахав. Манайд нүүрс нь байж байна. Гадны бэлэн технологиуд байж байна. Мэдээж, хөрөнгө мөнгө шаардлагатай учраас улс л цогц бодлогоор ажил хэрэг болгох ёстой.

- Гэхдээ ийм төрлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг манайх өөрсдөө хийснээс гаднаас импортоор авчихвал хямд юм биш үү?

- Нүүрснээс эрчим хүч, шатахуун гаргаж авахад Монголд үйлдвэрлэсэн нь хямд гэж би хэлж чадахгүй. Яагаад гэхээр үйлдвэр барилаа гэхэд дэд бүтцээс эхлээд их олон зүйл хамаарна. Гэхдээ аливаа улс орон бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн эрчим хүчний бодлоготой байх ёстой. Магадгүй, өнөөдөр Оросоос эрчим хүч авах, бензин оруулаад ирэх нь хямд байх. Гэхдээ энэ нь зөв бодлого биш. Хэрэв бид тийм үйлдвэртэй болчих юм бол үнэ нь өндөр тусч байсан ч улс татвар авна, хувь хүн өндөр цалин авна, химийн үйлдвэр бий болно гэдэг ч юм уу дагалдах ач холбогдол их. Энэ утгаар нь авч үзвэл их хэрэгтэй. Харин одоо бензин 900 төгрөг байсан, өөрсдөө үйлдвэрлэх юм бол 1100 төгрөг болчих юм байна, хэрэггүй гэж магадгүй. Өөрсдөө үйлдвэрлээд үнэтэй шатахуун гарсан ч үйлдвэрийн дагалдах бусад олон ашиг улс орны хөгжилд хэрэгтэй. Жишээ нь, химийн аж үйлдвэр хөгжүүлье, шахмал түлш хийе гээд янз бүрийн санал гарч байна. Үндэс суурьгүй бол явахгүй. Нүүрс хийжүүлэлтийн үйлдвэр барьчих юм бол цааш нь химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа. Тиймээс зөвхөн үнэ харах нь буруу юм.

- Хүрэн нүүрс хийжүүлэхээс гадна чанарыг нь сайжруулах судалгаа бас хийсэн гэсэн үү?

- Миний судалгаа бол Шивээ-Овоогийн нүүрсийг хийжүүлж болох нь уу гэдгийг судалсан. Хийжих өндөр идэвхтэй юм байна. Энэ үндсэн дээрээ цахилгаан станц бариад цааш нь шингэрүүлэхэд боломжтой нүүрс гэсэн дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт, гарсан үр дүн бол Шивээ-Овоо, Цайдам нуур, Багануурын нүүрсийг уусгагчийн орчинд боловсруулаад чулуун нүүрсний зэрэгтэй тийм түлш гаргаж авсан. Хүрэн нүүрс үнэндээ чанар муутай. Удаан хадгалах, хол зөөхөд өөрөө шатах магадлалтай, чийг ихтэй учраас илчлэг муутай. Үүнийг нэг талаас хийжүүлж, шингэрүүлээд ашиглах, нөгөө талаас чанарыг нь сайжруулах ажил хийсэн юм. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрстэй тэнцэхүйц хэмжээний чанартай түлш гаргаж авсан. Нүүрстэй холбоотой дээрх хоёр судалгаа байгаа.

Нефтийн хүнд үлдэгдэлтэй холбоотой судалгаа бол ерөнхийдөө онолын талынх. Юу гэхээр нефтийн хүнд үлдэгдлийг цааш нь боловсруулахад асфальтенг буюу тэнд байдаг бүлэг органик нэгдлийн шинж чанарыг судалсан.

- Монголын нүүрсний нөөц хэр их вэ?

- Нийт тоймчилсон нөөц 152 миллиард тонн гэж үздэг. Үүнээс 20 миллиард тонн нь баталгаатай нөөц.

- Үүнийг хэдэн жил ашиглах вэ гэсэн тооцоо байх уу?

- Одоогийн байдлаар манай улс жилд дунджаар 6-7 сая тонныг ашиглаж байгаа. Ингээд бодохоор их маш их нөөц байна гэсэн үг.

- Цаашид судалгаагаа үргэжллүүлэх үү?

- Одоо хувийн хэвшил ч байна уу, улс ч байна уу, нүүрсийг байгальд хоргүйгээр ашиглах технологи дээр үндэслэгдсэн үйлдвэр барих ёстой. Энэ талын судалгааны ажил харьцангуй хийгдсэн. Яг үйлдвэр барилаа гэхэд түүнд зориулсан судалгааг нэгдсэн нэг бодлого дор эрдэмтэд улам эрчимтэй хийгээд эхэлнэ. Одоо бол нэгдсэн бодлого алга учраас хүн бүр тус тусдаа судалгаа хийгээд байна л даа.

- Танай химийн шинжлэх ухааны салбарт гарсан сүүлийн үеийн сонирхолтой нээлт, мэдээлэл юу байна даа…

- Саяын миний ярьсан нүүрс шингэрүүлэх хийжүүлэхтэй холбоотой ажлууд байна. Нанотехнологи ашиглаад нанокатализатор хийгээд эхэлсэн. Ингэснээр өмнө нь нүүрсийг 600 градуст шингэрүүлж байсан бол 200 градус хүртэл бууруулж шингэрүүлдэг болж байгаа юм. Температур, даралт бууруулдаг шинэ шинэ технологи Австралид гарч ирж байгаа.

Мөн хийжүүлэлтийн үйлдвэр барьчихаад тодорхой хэсгийг нь шингэрүүлдэг, тодорхой хэсгийг нь хийжүүлдэг хосолсон шинж чанартай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж эхэлсэн байна.

Д.Оюунтуяа

эх сурвалж: http://origo.mn/24tsag/2007/08/20/8951

Өдрийн Сонин
2008/06/25 - 09:15, Лхагва гараг 

Нефтийн үнэ тэнгэрт хадсан энэ үед нүүрснээс шингэн түлш гаргаж авах судалгаа, туршилтыг дэлхийн орнууд хийсээр байна. Зарим орон аль хэдийнэ нүүрснээс шатахуун гаргаад ашиглаад эхэлсэн билээ. Манай орны хувьд нүүрсний арвин нөөцтэй. Үүнийгээ шингэрүүлж түлш гаргаж авах талаар ярьж эхлээд байгаа. Энэ удаа уншигчидтайгаа бид доктор Ж.Нарангэрэлийг уулзуулж байна. Орост боловсрол эзэмшсэн тэрээр Австрали, Герман, Англи, Японд мэргэжлээрээ ажиллаж байгаад тун саяхан ирээд байгаа юм. Эрдэм мэдлэг, боловсролоороо аль ч орны эрдэмтдийн дор орохгүй шинэ цагийн монголчуудын нэг ингэж ярьж байна.

- Та Орост боловсрол эзэмшсэн гэсэн үү?

- 1987 онд Эрхүүгийн их сургуулийг нүүрсний химич мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш нүүрсний судалгаа, ялангуяа нүүрсийг шингэрүүлэх тал дээр ажиллаж байна. Тэр үед хийсэн дипломын ажлын нэг хэсэг бол Чандгана талын ордны нүүрсийг шингэрүүлэх ажил байсан. Төгсч ирээд ШУА-ийн Химийн хүрээлэнд ажилласан.

- Нүүрс шингэрүүлэх судалгаагаа үргэлжлүүлсэн үү?

- Манайд нүүрсийг шингэрүүлэх судалгаа хийх боломж байхгүй л дээ. Сүүлд Нүүрсний хими, технологийн үндэсний төв гэж байгуулагдсан юм. Тэнд нэг хэсэг ажиллаж байгаад Германд нүүрсний шингэрүүлэлтийн судалгаагаар Макс Планкийн хүрээлэнд гурван жил ажилласан.

- Нүүрсний хими, технологийн үндэсний төв дотоодын нүүрсний судалгааг нэлээн сайн хийж байсан гэдэг?

- Тийм ээ, судалгаа гайгүй хийж байсан. 1991-1997 оны хооронд байсан төв л дөө. Тухайн үед материаллаг бааз суурь сайн биш байсан болохоор гадны оронтой хамтарсан судалгаа хийж байсан. Нүүрсний шингэрүүлэлт, хийжүүлэлт, эрчим хүчний цэвэр технологийн хөгжлийн байдал, хэрэгжүүлэх асуудалтай холбоотой хэд хэдэн тайлан гаргасан. Ер нь манайхан 1970-аад оноос нүүрсний судалгаа, гүн боловсруулалтын туршилт хийж эхэлсэн байдаг.

- Та сая Японд ажиллаж байгаад ирсэн гэв үү?

- Тэгсэн. Японы Аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнд гурван жил пост доктороор судалгааны ажил хийж байгаад ирсэн.

- Германд ажиллаж байхдаа таныг нүүрс шингэрүүлэлтийн талаар нээлттэй дүйж очихуйц ажил хийсэн гэж сонссон. Тэр ямар ажил байсан юм бэ?

- Германд нүүрсийг яаж хялбар аргаар задлах вэ гэсэн судалгаан дээр голлож ажилласан. Нүүрс бол хувиралд орохдоо хялбар бус, байгалийн хамгийн нарийн нийлмэл бүтэцтэй түүхий эд. Нүүрсний дотоод бүтэц одоо болтол тодорхойгүй байдаг. Хэрэв нүүрсийг хялбар аргаар задлаад уусдаг хэлбэрт шилжүүлбэл судлахад хялбар болох ёстой л доо. Бидний хийсэн ажил бол нүүрсийг яаж бүрэн уусдаг хэлбэрт шилжүүлэхэв гэдэг дээр судалгаа хийгээд шинэ катализатор гарган авсан.

Үүнийг нээлт гэх нь хаашаа юм. Гэхдээ судалгааны шинэ арга, шинэ технологи гэдгээрээ Германд патент авсан. Герман, Англи, Япон, АНУ-д зохиогдсон эрдэм шинжилгээний хурлуудад энэ ажил илтгэгдсэн. Уг нь Европын холбооны патент авах гэж байгаад бүх гишүүн орны хэл дээр орчуулдаг зэрэг хүндрэл гарахаар нь зөвхөн ХБНГУ-ын патент авсан юм.

- Шинэ технологийнхоо талаар тайлбарлаач?

- Энэ аргаар нүүрсийг маш сайн гидрогенжүүлэх боломжтой. Шингэрүүлэх, гидрогенжүүлэх гэдэг бол хоёр өөр ойлголт. Гидрогенжүүлсэн нүүрс хатуу байдалд байж болно. Бидний хийсэн катализатор бол нүүрсийг маш сайн гидрогенжүүлдэг. Гидрогенжүүлсэн нүүрсийг шингэрүүлэхэд хялбар болдог. Зарим төрлийн нүүрс шингэрдэггүй. Ялангуяа дээд ангиллын чулуун нүүрс шингэрэхдээ маш муу байдаг. Бидний ажлын үр дүнд дээд ангиллын чулуун нүүрсийг шингэрүүлэхэд хялбар болсон.

- Одоо та нарын хийсэн энэ катализатор ашиглагдаж байгаа юу?

- Яг үйлдвэрлэлд нэвтрээгүй байгаа.

- Монголын нүүрс, өөр улс оронд байдаг нүүрс хоорондоо ялгаатай юу?

- Ер нь бүхий л нүүрс өөр өөр л дөө. Гэхдээ дотор нь гарал үүсэл, насжилт, шинж чанар гэх мэт үзүүлэлтээр нь ангилдаг. Энэ ангиллаараа бол онцын ялгаа байхгүй.

- Японд ямар судалгаа хийж байв?

- Манайхан нүүрсийг шингэрүүлнэ гээд ярьдаг. Шингэрүүлэхэд шууд ба шууд бус хоёр арга байдаг. Би Японд нүүрсний шууд шингэрүүлэлтийн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр ажиллаж байсан. Нүүрсийг шууд шингэрүүлэхэд түүхий нефть болно. Гэхдээ энэ нийлэг нефтийг ердийн нефтьтэй харьцуулахад чанар нь муу. Яагаад гэхээр хүхэр, азот, хүчилтөрөгчийн нэгдэл их байдаг. Миний Японд хийсэн ажил бол нүүрснээс гаргаж авсан түүхий нефтийг яаж ердийн нефть шиг болгох вэ гэдэг ажил. Янз бүрийн арга байж болно л доо. Дээр хэлсэн хүхэр, азот, хүчилтөрөгчийн нэгдлээс азотын нэгдэл нь салгахад хамгийн хэцүү байдаг. Азотыг салгачихвал хүхрийн нэгдлийг салгахад хялбар. Миний хийсэн ажил бол нүүрснээс гаргаж авсан түүхий нефтиэс азотын нэгдлийг нь салгах судалгаа байсан. Судалгааны ажлын маань нэг хэсэг нь юм.

- Үр дүн нь юу вэ?

- Үүнийг цааш нь үргэлжлүүлэн судалбал үр дүнтэй, үйлдвэрт нэвтрүүлэн ашиглах боломжтой гэдэг нь тогтоогдсон.

- Одоо та Японоос бүр ирээд байна уу, буцах уу?

- Бүр ирсэн. Одоо Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн Түлшний хэлтэст судлаачаар ажиллаж эхэлж байна.

- Манайх нүүрс ихтэй. Ойрын үед дотооддоо нүүрснээс шингэн түлш гаргаж авах боломж бий юү?

- Боломж бий. Гэхдээ анхаарах зүйл их байгаа. Нүүрсний технологи бол нефть химийн технологитой харьцуулахад хүнд. Нүүрсийг эхлээд түүхий нефтинд хувиргаад дараа нь дахин устөрөгчөөр боловсруулалт хийнэ. Тэр үе шатууд бол асар нарийн үйл ажиллагаа, өндөр даралт, температур ашигласан технологи шаарддаг. Нүүрснээс шууд бус шингэрүүлэлтийн аргаар нефть гаргах үйлдвэр Өмнөд Африкт ажиллаж байна. Тэгвэл шууд шингэрүүлэлтийн арга одоо болтол үйлдвэрт төгс нэвтрээгүй байгаа.

- Манайх ийм үйлдвэр барилаа гэхэд одооноос юуг анхаарах вэ. Хамгийн түрүүнд хийгдэх ажлууд юу вэ?

- Манайд орны хувьд нефтийн нөөц харьцангуй бага, томоохон орд илрэх магадлал тааруу байгаа нь бидний хувьд ирээдүйд дотоодын нефтиэрээ өөрсдийн хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэл төрүүлж байгаа. Гэсэн хэдий ч үйлдвэр байгуулан ажиллуулахад хүрэлцэхүйц хэмжээний нефтийн нөөц илэрсэн тохиолдолд түүнийг олборлон дотооддоо боловсруулах нь нүүрсний шингэрүүлэлтээс илүү хямд зардалтай байх нь маргаангүй юм.

Монгол орон төрөл бүрийн нүүрсний харьцангуй жигд тархсан арвин их нөөцтэй. Баталгаат 20 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд есдүгээр байранд байна.

Бид эхлээд өөрийнхөө нүүрсийг маш сайн судлах хэрэгтэй. Ямар шинж чанартай юм, аль технологид нь таарах юм гэдгийг тогтооно. Ийм технологи нь илүү тохиромжтой гэдгээ сонгосны дараа тэр технологийг эзэмшиж байгаа гадаад орнуудад хандана. Ингээд хамтарч ажиллах тохиолдолд нүүрсний туршилт, үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, усны нөөц гээд бүхий л судалгааг хийнэ.

- Энэ ажлыг эрчимжүүллээ гэхэд хэдэн жилд хэрэгжих боломжтой вэ?

- Ийм үйлдвэр байгуулах тохиолдолд дэлхийн практикаас харахад зургаа, долоон жилийн хугацаа шаарддаг.  Төслөө бүрэн хэрэгжүүлэх хугацаа шүү дээ.

- Нүүрсний судалгаанд гарч байгаа сүүлийн үеийн шинэ содон зүйл байна уу?

- Нүүрсний бүтцийн судалгаанд шинээр гарсан зүйл бага байгаа. Нүүрсний судалгаа олон жилийн түүхтэй ч гэсэн объект нь их хэцүү учраас цоо шинэ зүйл хийх амаргүй. Нүүрсний бүтэц одоо болтол тодорхойгүй байгаа гэж түрүүн хэлсэн. Хэрэв тодорхой байдаг бол ашиглах боломж асар өргөн.

- Манай урд хөршүүд нүүрснээс нефть гаргаж авах үйлдвэр барих ажлаа эрчимжүүлж байгаа гэсэн...

- Хятад улс нүүрсийг шууд шингэрүүлдэг том үйлдвэр барьж байна. Түүнээс гадна шууд бус аргаар шингэрүүлдэг хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулах гэж байгаа. Энэ үйлдвэрүүд нь яаж ажиллах вэ гэдгээсээ хамаараад дараагийн үйлдвэрүүд нь баригдах байх л даа.

- Та өөр чиглэлээр судалгаа хийж байв уу?

- Би Германд гурван жил ажиллаж ирээд, дараа нь Англид Ньюкастлийн их сургуульд ажилласан. Тэнд байхдаа нүүрснээс шингээгч материал гаргаж авах талаар судалгаа хийж байсан. Байгаль орчинг бохирдуулдаг хүнд металлын атомыг шингээх чадвартай материалыг нүүрснээс гаргаж авах судалгаа. Герман явахаас өмнө Австралид нүүрсний шинжилгээ, баяжуулалтаар Шинэ өмнөд Уэлсийн их сургуульд судалгаа хийж байсан. Японд хийж байсан миний өөр нэг судалгаа бий. Нийлэг нефтийг зөвхөн нүүрснээс биш өөр материалаас гаргаж авч болдог. Биомасс, шатдаг занар, байгалийн битумт элснээс түүхий нефть гаргаж авах талын судалгаа.

- Битумт элс гэж юу вэ?

- Байгаль дээр барилгын битум маягийн бодис элстэй холилдсон байдалтай байдаг. Ийм орд нэлээн элбэг л дээ. Хамгийн том нь Канадад байдаг бөгөөд үйлдвэрийн хэмжээнд ашиглаж түүхий нефть гаргадаг. Японд байхдаа шатдаг занар болон битумт элснээс гаргаж авсан түүхий нефтиэс цэвэр дизелийн түлш гаргаж авах талын судалгааг хийж байсан. Нүүрсний шингэн бол зөвхөн нэг хэсэг нь л дээ. Бүх төрлийн нефтийг боловсруулахад катализатор чухал үүрэгтэй. Үүний чанарыг яаж сайжруулах, илүү идэвхтэй катализаторыг яаж гарган авах вэ гэсэн судалгаа. Катализаторын судалгааны ажлын хувьд тэнд эхэлсэн ажлыг үргэлжлүүлж, шинэ болон Үйлдвэрийн хэдэн катализаторын харьцуулалт хийсэн.

- Судалгааны үр дүн амьдралд хэр хурдан хэрэгждэг вэ?

- Шууд үйлдвэрт нэвтэрнэ гэж байхгүй л дээ. Юуны өмнө энд тэндхийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, гадаадын нэр хүндтэй хэвлэлд хэвлүүлдэг.

- Та түрүүн занарын тосны судалгаа хийж байсан гэлээ. Тэгвэл манайд занар элбэг шүү дээ?

- Гэхдээ занарыг ашиглахад тосных нь агуулга их нөлөөтэй. Тосны агуулга бага байвал занарыг ашиглахад үр ашиг багатай. Манайд Хөөтийн ордын занарын тосны агуулга өндөр гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэхдээ занарын судалгаа манайд харьцангуй бага л даа. Тосны агуулга өндөртэй занарын ихээхэн хэмжээний нөөц Америкт байдаг. Ер нь дэлхийн олон оронд занарын нөөц бий.

- Занарыг голлон юунд ашигладаг вэ?

- Өнөөдрийн байдлаар Хятад, Эстони, Израильд занарыг ашиглаж байна. Хятад бол голдуу нэрээд давирхай гарган авч, түүнээсээ янз бүрийн бүтээгдэхүүн гаргадаг. Эстониуд бол эрчим хүчиндээ дээр үеэс л ашиглаж ирсэн.

Д.Оюунтуяа

эх сурвалж: http://origo.mn/24tsag/2008/06/25/13180

Метан хийн судалгааг хийнэ

2010 оны 05-р сарын 18 Нийтэлсэн admin


Нүүрсний давхаргын метан хийн судалгааны ажлыг манайх БНСУ-ын “КОГАЗ” компанитай хамтран хийхээр болжээ.  Энэ тухай Санамж бичигт гарын үсэг зураад байгаа юм. Судалгаагаа сайн хийснээр нүүрсний давхаргын метан хийг боловсруулж автомашин, цахилгаан станц, гэр ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглах болсноор агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй импортын түлшний хамаарлыг багасгах боломж нээгдэх юм.

Ш.Эрдэнэ
Mining.mn  

эх сурвалж: http://www.mining.mn/NewsDetails_2451.aspx

Нүүрснээс цахилгаан гаргах систем нь юуны өмнө нүүрсийг хийшүүлж,  дэгдэмхий бодисоос нь хүхэр, фосфор, азотын исэл зэрэг хорт нэгдлийг шүүж, гарган авсан хийгээ хийн генераторт түлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг төхөөрөмж юм. Энэхүү систем одоогоор  манай оронд ашиглаж байгаа нүүрсийг шууд шатаан, илчээр нь гарган авсан усны уураар турбин эргүүлж цахилгаан үйлдвэрлэх хуучин технологиос олон талаар давуу байна. Үүнд:.
1.    Цахилгаан үйлдвэрлэхийн өмнөх дамжлагад нүүрсээс ялгаруулсан хийнээс хорт бодисыг шүүн цэвэрлэж, угаарын хийг гүйцэд түлэх  учраас агаарын бохирдолд харьцангуй бага нөлөө үзүүлнэ.
2.    Нүүрснээс цахилгаан гарган авах систем нь сумын төв, орон нутгийн суурин, тосгон зэрэг хүн ам бага төвлөрсөн газарт ашиглахад илүү тохирох бөгөөд, 20 кВт-аас 500 кВт хүртэлх бага чадлын цахилгаан эрчим хүч гарган авах боломжтой. Түүнчлэн 500 кВт-ын хүчин чадалтай хийн генератор зэрэгцүүлэн холбож 1МВт дээш чадал гарган авч болно.
3.    Ус, нүүрс л байхад энэхүү системийг ашиглан цахилгаан гарган авна.
4.    Нүүрсний хийг бортого саванд шахан савлаж, олон зориулалтаар ашиглаж болно. Жишээлбэл, гал тогоонд хийн тулганы түлш болгон ашиглах, жуулчны бааз дахь халуун усны бойлерт хэрглээн ус халаах, өвлийн улиралд байр орон сууцаа халаах зэрэг гм хэрглээнд тохиромжтой.
5.    Манайх оронд нүүрс харьцангуй өргөн тархсан, орд уурхайгаас харьцангуй хямд үнээр нийлүүлэх боломжтой учраас  энэхүү бага оврын системийг ашигласнаар мөн л харьцангуй тогтвортой үнэ бүхий хямд цахилгаан эрчим хүчээр өөрийгөө хангаж, бусдаас хараат бус байж чадна.
6.    Энэхүү бага оврын НЦГС-ийг суурилуулснаар орон нутагт ажлын байр шинээр бий болгож, өөрийгөө болоод ойр орчны хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой зэрэг болно. Түүнчлэн төвийн эрчим хүчний шугамд холбогдох зэрэг зардал шаардсан дэд бүтцийг байгуулах шаардлагагүй болно.
Захиалагчидын хэрэгцээ, хүсэл, таашаалд нийцүүлэн Хайпась компанийн нийлүүлж буй Нүүрснээс цахилгаан гаргах систем (НЦГС) нь харьцангуй овор багатай, өнөө үед өргөн тархаж буй дэвшилтэт шинэ шинэ технологи мөн болно..

1.Нүүрснээс цахилгаан гаргах системийн бүтэц
НЦГС-д нүүрсний хий цэвэршүүлэгч бүхий нүүрс хийшүүлэгч, нүүрсний хий хураах бортого, хийн генератор, цахилгаан хуваарилах хянах самбар багтана.

1.1. Нүүрс хийшүүлэгч зуух
Нүүрс хийшүүлэгч нь хатуу, хуурай нүүрсийг нүүрсний шатамхай хий болгон хувиргах зуух юм. Зуухны дээд талын нээлхийгээр оруулсан нүүрс доошлон шатаах хэсэгт агаар болон усны ууртай физик, химийн урвалд орж, хийн төлөвт шилждэг. Шаталтын явцад нүүрснээс үүсэх үнсийг, зуухны доод амаар гадагшлуулж,  нүүрсний шатамхай хийг гарган авна. Нүүрс хийшүүлэгч зуух ажлын 6 хэсгээс бүрдэх бөгөөд хийшүүлэх явц дээрээс доош чиглэсэн урсгалаар явагдана. 1 кг нүүрснээс ойролцоогоор 3-3.9 шоо метр эзэлхүүнтэй шатах хийг гарган авна.  Гарган авсан нүүрсний хийг цэвэршүүлэх шүүлтүүрээр нэвтрүүлж,  хүхэр, фосфор, азотын исэл зэрэг дэгдэмхий хорт бодисыг шүүж, хийн генераторт түлэх хий болгоно. Цэвэршүүлэх үйл явцын хяналт маш чухал дамжлага бөгөөд цэвэршүүлэлтийн зэргээс хамааран НЦГС-ийн ажиллах хугацаа уртасна.

Хүснэгт 1. Нүүрс хийшүүлэгч зуухны төрөл, хүчин чадал.

Нэр

Нэгж

Зуух 4

Зуух 6

Зуух 8

Зуух 10

Зуухны диаметр

м

0.4

0.6

0.8

1.0

Хэрэглэх түүхий эд

Нүүрс

Хэрэглэх хэмжээ

Кг/цаг

25-30

55-70

100-125

125-200

Үйлдвэрлэх хийн хэмжээ

М3

80-120

180-280

300-350

500-700

Хийн илчлэг

Кал

Өндөр

м

2.5

2.5

2.8

3.2

Эзлэх талбай

М2

3.5

4.5

5.0

7.0

Ажиллах хийн генераторын чадал

кВт хүртэл

30

60

100

200

1.2. Нүүрсний хийн генератор
Нүүрснээс цахилгаан гаргах системийн (НЦГС) хоёр дахь чухал дамжлага болох нүүрсний хийгээр ажилладаг цахилгаан үүсгүүр буюу генератор нь дотоод шаталтат хөдөлгүүрийн зарчимаар ажилладаг. Энэхүү хөдөлгүүрийн хүчин чадлыг дорхи хүснэгтэд үзүүллээ. 


Хүснэгт 2. Цахилгаан үүсгүүрийн техникийн үзүүлэлт.

Нэр

нэгж

Үзүүлэлт

Гаргах чадал

кВт

20-500

Давтамж

Гц

50

Моторын эргэлт

1 /мин

1500

Чадлын фактор

0.8

Цахилгаан

3 фаз, 4 шугам

Асаах хэлбэр

24 Вольт асаах системтэй

Хөргөлт

Битүү усан хөргүүртэй.

Хийн зарцуулалт

2.5 м3 /кВт

1.3. Хийн бортого
Хийн баллон нь бүрэн автомат ажиллагаатай байх бөгөөд Нүүрс хийшүүлэгч зуухнаас гарсан шатах хийг хураах, хийн генераторт шаардагдах хэмжээгээр нийлүүлэх, нөөцлөх зэрэг үүрэгтэй.
20 кВт чадалын НЦГС-ийн Зуух-4-ийн хувьд хоногийн 16 цагт нүүрс хийшүүлээд , үлдсэн 8 цагт нь хийн баллон хураасан хийгээ ашиглан цахилгаан гаргах боломжтой.


1.4. Цахилгааны самбар
Цахилгаан хуваарилах самбар нь хэрэглэгчийн харилцан адилгүй шаардлагыг зохьцуулах үүрэгтэй. Үүнд зарим хэрэглэгч 380 Вольт хүчдэлээр ажилладаг худгийн насосаас ажиллуулах, нөгөө хэсэг нь ахуйн хэрэгцээний 220 Вольт хүчдэлтэй цахилгаан хэрэглэх шаардлага гарч болох юм.

2.Нүүрснээс цахилгаан гаргах системийн эдийн засгийн үр ашгийн тооцоо

20 - 100 кВт хүчин чадал бүхий НЦГС-ийн үнэ системийн чадлаасаа хамаарч 2000-2200 ам доллар/кВт хооронд хэлбэлзэнэ.Энэ үнэд системийн төхөөрөмжийн өртөг, суурилуулалтын зардал,мэргэжилтэний зардал, сургалтын зардал зэрэг багтсан ба Улаанбаатар эсвэл Замын Үүд боомтоос суурилуулах газар хүртэлх тээвэр, гаалийн татвар, НӨАТ ороогүй болно.
Хүснэгт 3. 1кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах түлш болон түлшний зардлыг хүснэгт


Цахилгаан үүсгүүр

1 кВт-д шаардагдах түлшний хэмжээ

Түлшний нэгж үнэ
Төг

Түлшний зардал
Төг

Бензин

0.77 л

1200

924

Дизель

0.34 л

1400

476

НЦГС

1 кг

20

20

Дээрх хүснэгтээс харахад НЦГС-ээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх түлшний зардал нь дизелиэс 23 дахин, бензинээс 45 дахин хямд байна.


Хүснэгт 4. Дизель үүсгүүр болон НЦГС-ийн харьцуулалт (30 кВт чадлын хувьд)


Гарах зардал

Дизель
генератор

Нүүрснээс цахилгаан гаргах систем

Тайлбар

1

Анхны хөрөнгө оруулалт төгрөгөөр

АХО1 21000000

АХО2
96880000

1$=1400 Төг

2

Ашиглалтын хугацаа

10 жил

10 жил

3

1 цаг бүрэн хүчин чадлаараа ажиллах шатахууны хэмжээ

7.7 л дизэль

1л нь 1400 төг

26 кг нүүрс

1 кг нь 30 төг

Тээврийн зардал орсон үнэ

4

1 цаг бүрэн хүчин чадлаараа ажиллах шатахууны зардал

Зар1
10780 төг

Зар2
780 төг

5

(АХО+ шатахууны зардал) тэнцэх хугацаа

7588 цаг

7588 цаг

(АХО2-АХО1)
(Зар1-Зар2)

6

Тэнцэх хугацаа өдрөөр

316 хоног

316 хоног

Тэнцэх хугацаа
24 цаг

7

Тэнцэх хугацаа жилээр
(5 сараас 10 сарын хооронд ашигладаг бол)

2 жил

2 жил

Жилд 180 хоног ажиллана

8

Өдөрт гарах
шатахууны зардал

Өдөрт 8 цаг
86240 төг

Өдөрт 24 цаг
12480 төг
( Нүүрсний системийг өдөрт 16 цаг галлана.)

Үлдсэн 8 цагт нь Нүүрсний хийн баллонд хураасан хийгээ ашиглана.

9

Жилээр тооцвол

15523200 Төг

2246400 Төг

Жилд 180 хоног ажиллана

10

Жилд гарах хэмнэлт

13276800 Төг

11

Харьцуулалт

8цаг

24 цаг

Цахилгаантай
байна.






Хүснэгтээс харахад НЦГС нь дизель цхалгаан үүсгүүртэй харьцуулахад анхны хөхөрнгө оруулалтын зардлаа 316 хоногт нөхнө. НЦГС –тэй байхад 24 цагын турш цахилгаантай байх давуу талтай.Улирлын чанартай ажилладаг байгууллагын хувьд НЦГС-ээр 24 цаг цахилгаантай байх зардал нь өдөрт 8 цаг цахилгаантай байх дизелийн зардлаас жилд 13 саятөгрөг хэмнэнэ.

3.Нүүрснээс цахилгаан гаргах системийн хэрэглээ

НЦГС-ийн ашиглаж буй нүүрсийг хийшүүлэх технологи нь дэлхийн цаг уурын дулаарал, хүлэмжийн хийг багасгах зорилгоор бий болсон. Дэлхий дээр шинээр байгуулагдах Цахилгаан станцууд энэхүү технолгийг ашиглах болно.
НЦГС-ийг ашиглах Улаанбаатар хотын утаа бүрэн шийдэх боломжтой.
Мөн өвөлдөө галлагаатай сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын халаалтыг эдийн засгийн хэмнэлттэй шийдэх бололцоо бүрэн бий.

4.Хайпась компаний товч танилцуулга

Хайпась ХХК нь 2006 онд байгуулагдсан. Тус Компани гадаадаас холбоо, мэдээллийн технологи, цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж хэрэглэчиддээ захиалгаар нийлүүлдэг бөгөөд сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж нийлүүлж байна.
Сүүлийн жилүүдэд дизель, бензин түллшний үнэ хурдтай өсч байна. Иймд танай компани энэ төрлийн түлштэй цахилгаан үүсгүүрийг орлох нүүрс болон модны хийшүүлэгчтэй 20 кВт – 500 кВт чадал бүхий цахилгаан дулааны хосолсон үүсгүүрүүдийг санал болгож байна.
Хайпась компаний НЦГС шийдэл нь төвийн эрчим хүчний системд холбогдоогүй, алслагдсан жуулчны бааз, уул уурхайн хайгуул, олборлолт хийж буй компани, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж, айл өрх, сум багийн засаг захиргаа, сургууль, цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудад хэрэглээний цахилгаан дулаанаа хямд өртгөөр баталгаатай хангах боломжийг нээж байна.
Хайпась компани нь өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр эрдмийн цол зэрэг хамгаалсан, арав гаруй жилийн туршлагатай зөвлөх инженер, эрдэм шинжилгээний ажилтан, техникийн ажиллагсадтай.

Хайпась НЦГС-ийн талаар сонирхон уншсан тань баярлалаа
НЦГС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг бидэнтэй холбогдоно уу.


Хайпась ХХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж 26-1-3
Утас: 91913725, 99733725, 99778364
E-mail: enkebold@yahoo.com, otgntgs@gmail.com,
otgntgs@yahoo.com, otgntgs@hotmail.com


Уул уурхайн нэгдсэн лавлах 2010 номын англи хэлтэй хэсгийн 83 хуудас

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоох шийдвэр гаргаад буй цаг үед Баянхонгор аймагт “Хайгуулын ажлын үр дүн ба хонгор нутгийн хөгжлийн ирээдүй” аймгийн зөвлөгөөн боллоо. Ашигт малтмалын газар, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс гадна сумдын засаг дарга нар, байгаль орчний хяналтын улсын байцаагч нар оролцов.

Баянхонгор аймаг ашигт малтмалын арвин их нөөцтэй учир энэ салбарынхны болоод олз ашиг хайгчдын анхаарлын төвд байдаг. Говь нутагт газрын тос, байгалийн хий, алт, зэс, молебдин, нүүрсний ихээхэн нөөц байх үндэслэлтэй. Тиймээс ч гадаад дотоодын хөрөнгө оруулагчид судалгаа, хайгуулын ажлаа эрчимжүүлж байна.

Манай аймагт 1990-ээд он хүртэл геологийн экспедиц ажиллаж нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд эрэл хайгуулын ажлыг хийж, геологийн зураглал гаргасан байна. Энэхүү судалгааны ажлын үр дүнд алтны ихээхэн хэмжээний үйлдвэрлэлийн нөөц бүхий Баянхонгор, Их Богд, Онгон улаан уулын хүдрийн томоохон бүсүүд, Сартах уулын зэсийн томоохон илэрц, Хонгор дэрс, Алаг цахир, Өвөр чулуутын нүүрсний орд, Хавцгайт, Шаргийн нурууны ирээдүйд сонирхол татахуйц илрэл, Шаргалжуут, Бийрийн газрын ховор элементийн /ниобойтантал/ сарнилын хүрээ, Улаан Аргалантын таарайн хүдэрийн илэрц зэрэг ашигт малтмалын илэрцүүд тогтоогджээ.

1990-ээд оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр хийж байсан геологи хайгуулын ажлын хэмжээ эрс багасаж, судалгааны ажил зогсонго байдалд орсон байсан ч сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил идэвхжиж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо эрс өссөн дүнтэй байна.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар 204 аж ахуйн нэгж, байгууллага 1715 мян.га орчим газарт тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ нь манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 14,8 хувийг эзэлж байгаа.

Манай аймаг хөгжлийн тэргүүлэх гурван чиглэлийн нэгийг уул уурхай хэмээн тодорхойлсон. Энэ ч утгаараа уул уурхайн үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч манай аймагт хичнээн хэмжээний ашигт малтмалын нөөц илэрч байгаа талаар тодорхой мэдээлэл байгуулсан байна. Үүнд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон сумдын Засаг дарга нар анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатайг аймгийн удирдлагууд хэлсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд хичнээн хэмжээний ашигт малтмалын нөөцүүд илэрч байгаа талаар тодорхой мэдээлэлтэй болж, аймаг орон нутгийг хөгжүүлэх бодлого тодорхойлох нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Мөн “Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар эрхээ хангалттай эдэлж байгаа боловч, үүргээ биелүүлэх талд хойрго хандаж байгаа нь нууц биш. Цаашид аливаа зөрчлоо арилгаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжтэй л орон нутаг хамтран ажнллах болно” гэсэн байр сууриа зөвлөлгөөний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал тодорхой илэрхийлсэн.

Энэхүү зөвлөлгөөнөөс “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанид аймаг, сумд үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж, ил тод байдлыг хангаж ажиллах, Хуулийн дагуу гурван жилийн дотор үйл ажиллагаагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож аймгийн хэрэгцээнд эргүүлэн татах, Хайгуулын ажлын үеэр эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг хугацаанд нь тогтмол хийж байх, Ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс аймаг орон нутгаас ажилгүй иргэдийг авч ажиллуулах” гэх зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм.

МОНЦАМЭ

эх сурвалж: http://www.mining.mn/NewsDetails_2864.aspx

Нүүрсний нөөц нүд ирмэх зуур дуусч магадгүй

2010 оны 05-р сарын 18 Нийтэлсэн admin

Хүн төрөлхтөний нүүрсний хэрэглээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийн 40 хувийг нүүрс эзэлдэг. Жишээ нь хамгийн өндөр хэрэглээтэй улс болох Хятад эрчим хүчнийхээ 68.7 хувь, АНУ 49 хувийг нүүрснээс гаргадаг аж.

Дэлхий даяар нүүрсийг эрчим хүч, түлш, химийн үйлдвэрт хэрэглэсэн хэмжээ 2006 оны байдлаар зургаан тэрбум 743 сая тоннд хүрсэн байдаг. Тэгвэл энэ хэмжээ 2030 он гэхэд 9.98 тэрбум тонн болж бараг 30 хувиар нэмэгдэхийг эдийн засагчид тооцоолжээ.

Энэ тооцоогоор нүүрсийг хэрэглэхэд үндсэндээ 56-хан жилийн дотор нөөц дуусч магадгүй аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд дэлхийн нүүрсний нөөцийг 930 тэрбум тонн хэмээн тогтоож байсан.

Хэрэв яг одоогийн хэрэглээний төвшнөөр ашиглавал энэ нь 132 жилийн нөөц юм байна. Гэвч хэрвээ нүүрсний хэрэгцээ жил бүр ойролцоогоор 2.5 хувиар нэмэгдэж байгаа учраас нөөц амархан барагдах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Хятад улс импортын нефтийн хамаарлыг багасгахын тулд нүүрснээс түлш, шатахуун гарган авч байна. Өнгөрсөн оны эхэн үеэс газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөнтэй холбоотойгоор урд хөрш нүүрснээс түлш гаргах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх болсон.

Харин манай улсад нүүрсний арвин их нөөц байгаа ч бид ямар боловсруулалтгүйгээр өдөр шөнөгүй гадагш зөөлгөж байгаа.

Байгаа баялгаа эдийн засгийн эргэлтэд цаг алдалгүй оруулахыг аль ч улс эрмэлздэг. Гэхдээ ховор бүхэн үнэд ордог зах зээлийн зарчмыг бодолцвол илүү ихийг хожих боломж нээгдэж болохыг эрдэмтдийн тооцоо сануулж байна.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй улсууд:

1. АНУ 246 тэрбум тонн
2. Орос 157 тэрбум тонн
3. БНХАУ 114 тэрбум тонн
4. Энэтхэг 92 тэрбум тонн
5. Австрали 72 тэрбум тонн

Ч.Дашдэлэг
Улс төрийн тойм

эх сурвалж:  http://www.mining.mn/NewsDetails_2861.aspx

Нүүрсний шинж чанар-1

2010 оны 05-р сарын 14 Нийтэлсэн admin

Нүүрсийг бүтцийн хувьд ургамал ба амьд организмын гаралтай гэж 2 хуваадаг. Микроб, планктон, замаг зэрэг амьд организмын гаралтай нүүрсийг сапропелит гэдэг. Сапропелитыг заримдаа богхед ч гэж нэрлэдэг. Эдгээр нь нүүрс тосоор баялаг, нэгэн төрөл, нягт ихтэй, гялалзсан хар өнгөтэй байдаг. Зарим нүүрс ургамлын гаралтай чулуужсан органик бодисоос тогтох ба тэдгээрийг чумусын нүүрс гэдэг. Чумусын нүүрсний гол хэсэг нь чумины хүчил юм. Аливаа нүүрсний шинж чанар түүний физик химийн бүтцээр тодорхойлогдоно.Нүүрсний бүтцийг судлахын тулд рентген туяаны дифракц, хатуулаг чанар, сиймхий чанар, цахилгаан эсэргүүцэл, диэлектрикийн тогтмолыг метаморфизмын эрэмбээс хамааруулан хэмждэг.

         Гол мөрөн ба нуур цөөрмийн ёроол хажуугаар ургах ургамалын үлдэгдэл дээр тэр орчинд амьдрах микроорганизмын үлдэгдэл нэмэгдэж , усны гүн зузаан үе дотор, мөн тэрчлэн гол мөрний урсгалаар ирэх шороо чулуунд дарагдаж удаан хугацаагаар хуримтлагдан хуримтлагдахдаа элдэв төрлийн химийн урвал явагдсанаас задарч,өөр хоорондоо барьцалдан хүрэвтэр өнгөтэй нягт багатай чулуулгийг үүсгэдэг. Энэ бол бидний мэдэх хүлэр буюу шатдаг занар юм.Хүдэр ба занар даралт,температурын үйлчлэлээр нүүрстөрөгчөөр улам баяжихад эхлээд хүрэн нүүрс дараа нь чулуун нүүрс ,эцэстээ антрацит болон хувирна.

Чулуун нүүрс антрацит болон хувирах 85-900C явцад түүний ихэнх физик шинж чанар огцом өөрчлөгддөг.

Нүүрсийг янз бүрийн технологийн процесст түүхий эд болгон ашиглахдаа голцуу түүний органик массын физик химийн шинж чанар , бүтцийг тодорхойлогч үзүүлэлт болгон авдаг. Нүүрс бэрх нарийн бүтэцтэй тул эхний ээлжинд түүнээс химийн аргаар боловсруулж бэлдсэн уусмал буюу эсвэл дулаан боловсруулалтанд оруулсан дээжийг гарган авч дээр дурдсан аргуудыг хэрэглэн судалгаа явуулдаг.

Coal and Research

2010 оны 03-р сарын 13 Нийтэлсэн admin

Suuliin jiluuded mongol ulsad nuursnii sudalgaa owoo ywagdaj bh shig, Neg talaas CO2 ylgaruuldag uchir tuuniig arilgah talaar, nogoo talaas odoo hurtel butets, shinj chanariinh ni talaar  medehgui bgaa bolohoor sudalgaa shinjilgeenii ajil ywagdsaar l . Ene sedweer medeelel tsugluulahiig oroldson ch gesen oldots ih muu bailaa. Geolog-in talaas ni D.Bat-erdene, P.Ochirbat guain sudalsan sudalgaa neleed bn.

        Mongoliin nuurs sudaldag baiguullaga, humuus yg odoo yu hiij bna? gedeg asuudal ih  chuhal bna. Ene talaar sanal bodloo bichij, hen haana ymar sudalgaa hiij bgaag medeh ni onoogiin sudlaachdad medeej heregtei. Nuurs ni ooroo ih sonin butetstei material. Organic bolon organic bus gesen hesguudtei, 70-s deesh huwi ni dan C-oos togtdog geed l...Uildwerlel, tehnology hogjood irwel torol burin shine material, gazriin tos,unerten goo saikhnii buteegdehuun geed l buh zuiliig gargaj boloh tuuhii ed bgan..

        Ooriinhoo tsugluulsan medeelel, barimtiig end tawij baih bolno.



Нүүрс

2010 оны 02-р сарын 12 Нийтэлсэн admin


Ta buhend ene odriin mend! Enehuu blogiig  nuurs sonirhon sudaldag  sonirhogch, sudlaachid nartaa zoliulan neej bn.Ta buhniig sanal setgegdlee huwaaltsaj bna gedegt naidaj bna.Amjilt husie!